Wednesday, April 20, 2011

"Шинэ Монгол" бүрэн дунд сургууль дээр сургалт явууллаа

Иргэдийн дунд батерейн зөв сонголт, хэрэглээ, хаяж устгах, дахин боловсруулахтай холбоотой зөв мэдлэгийг олгохын тулд манай төслийн зүгээс олон талт үйл ажиллагаануудын зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүний нэг чухал хэсэг бол Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд богино хэмжээний цуврал сургалт зохиох үйл ажиллагаа юм.

Энэ ажлынхаа хүрээнд анхны сургалтаа 2000 онд байгуулагдсанаасаа хойш “Шинэ ЗУУН – ШИЛДЭГ БОЛОВСРОЛ” уриан дор XXI зуунд Монгол орныг хурдацтай хөгжүүлэх, ирээдүйн удирдагчдыг бэлтгэхэд шаардлагатай бүрэн дунд боловсролыг чанартай олгохыг эрхэм зорилгоо болгон ажиллаж буй "Шинэ Монгол" бүрэн дунд сургуультай хамтран зохион байгууллаа.

Сургалтанд тус сургуулийн 200
орчим ахлах ангийн сурагчид идэвхитэй оролцсон. Сургалтын эхний хэсэг нь бид нар нэг л дэлхий дээр мөр зэрэгцэн амьдарч байгаа учраас байгалиа хамгаалах нь бидний цаашдын тогтвортой амьдралын үндэс юм гэсэн санааг тусгасан бөгөөд дунд хэсэгт үндсэн төслийн зорилго буюу батерей нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг боловч бид нар түүнийг зөв сонгож, зөв хэрэглэж, зөв хаяж устгах нь байгаль орчинд ээлтэй юм гэдэг санааг тусгасан. Харин сүүлийн хэсэгт бид өнөөгийн хурдтай доройтож байгаа байгаль орчноо өөрсдийн боломж бололцоонд тулгуурлан хэрхэн хамгаалж болох талаар сурагчидтай хэлэлцүүлэг явуулсан.

Сургалтын дунд болон төгсгөлд сурагчдаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, батерейн ангилал, зөв сонголт, хэрэглээний талаар асуулт асууж, түрүүлж хариулсан сурагчдыг манай төслийн ерөнхий ивээн тэтгэгч "GP batteries" брэндийн гарын бэлгээр урамшуулсан.

А
юултай хог хаягдалыг зөв устгах, дахин боловсруулалтанд оруулахад хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол тухайн хогийг зориулалтын саванд нь хаях явдал юм. Үүнтэй адилаар батерейг зөв хаяж устгах, дахин боловсруулалтанд оруулахын хамгийн эхний алхам бол иргэд хэрэглэж дууссан батерейгаа зориулалтын хогийн саванд хаях юм. Монголд энэ ажлын эхлэл болгож "Шинэ Монгол" бүрэн дунд сургууль дээр Монголын анхны батерейнд зориулсан хогийн савыг байрлууллаа.

Бидний санаачлан хэрэгжүүлж буй "Battery-3R" төслийн чухал ажлуудын нэг болох ЕБС-ын сурагчдад сургалт явуулах ажлын эхлэлийг тавихад гүн туслалцаа үзүүлсэн "Шинэ Монгол" бүрэн дунд сургууль болон бидний ажлыг амжилттай зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн "GP batteries" брэндийн хамт олонд төслийн зүгээс тус тус гүн талархал илэрхийлье.



"Battery-3R" төсөл




5 comments:

Anonymous said...

Sain baitsgaana uu. Yunii omno tanai bagiinhand bayarlasnaa ilerhiileye. Tanai uil ajillagaa uneheer tsagaa olson ajil baina. Bi USA-d surdag. End battery-nii hereglee, ustgald uneheer tor zasgaas n iheehen anhaardag. Ihenh tomoohon baiguullaguud n battery bin-tei baidag. Tuuntei adilaar ta nar olon olon baiguullaguudad battery bin ayaluulaarai. Etsest n ajliinhaa erch huchiig bitgii aldaarai. Amjilt. Saraa

Unknown said...

Сайн байна уу. Манай сургууль дээр ирж сонирхолтой сургалт явуулсанд баярлалаа. Дараа дахин ирээрэй.

Улмаа

Anonymous said...

Amjilt husye zaluusaa! From Eco-Hugjil

Улсын 2-р симпозиум said...

Eco hugjiliin zaluust bayarlalaa. Ta nart ch gesen amjilt huseye.

Anonymous said...

Bidnii ajiliig demjij, comment uldeesend ta buhend bugded ni bayarlalaa! Special tnx goes to our Eco khugjil!:)

Post a Comment