Wednesday, April 6, 2011

Зай буюу батерей

Бидний амьдралын өдөр тутамд хэрэглэгддэг нэг чухал зүйл бол зай буюу батерей. Зай гэдэг нь цахилгаан хэрэгслийг энергээр хангахын тулд химийн энергийг цахилгааны энергид хувиргагч нэг төрлийн электрохимийн багаж юм.

Батерей гэдэг ойлголтонд бидний хэлж заншсанаар хуруу батерей, гар чийдэн, хөгжим зэрэг өдөр тутмын гэр ахуйд хэрэглэдэг батерейнуудаас гадна машины аккумилятор, бугуйн цагны батерейнууд хүртэл ордог. Өөрөөр хэлбэл цахилгааны шугамнаас шууд тэжээл авалгүйгээр ажилладаг бүхий л электрон хэрэгслүүд батерейгаар ажилладаг.

Батерейг хэрэглээнээс нь хамааруулан нэг удаагийн буюу цэнэг нь дууссан тохиолдолд дахин ашиглах боломжгүй батерей, цэнэглэдэг батерей буюу цэнэг нь дууссан тохиолдолд цэнэглэж дахин ашиглах боломжтой батерей гэж хоёр ангилладаг.

Харин химийн найрлагынх нь хувьд маш олон ангилладаг бөгөөд манай оронд хамгийн түгээмэл хэрэглэгддэгт никель кадми (NiCd), никель металлийн холимог (NiMH) никель цинк (NiZn), литиум ион (Li-ion), мөнгөн ус (Mercury), шүлтэн (Alkaline) батерейнууд орно. Бид цаашид блогтоо эдгээр батерейнуудын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг тавих болно.

Бидний өргөн хэрэглэдэг цилиндр батерейнуудыг хэмжээгээр нь АА буюу бидний хэлж заншсанаар хуруу батерей, ААА буюу жижиг хуруу батерей, С буюу дундын зай, D буюу гар чийдэн, хөгжмийн зай (том зай) гэж ангилах ба харин дөрвөлжин батерейг 9 волтын (9-volt), Lantern гэж ангилладаг.




0 comments:

Post a Comment