Никель-цинкийн батерей (товчлол нь NiZn) нь дахин цэнэглэгддэг батерейны төрөл бөгөөд утасгүй цахилгаан энерги үүсгэгч, үүрэн телефон, дижитал камер, зургийн аппарат, гар чийдэн, цахилгаан дугуй зэрэгт ашиглагддаг. Никель-цинк батерей хэрэглээнд нэвтрээд 100 гаруй жил болж байгаа бөгөөд 2000 онд цинкийн тэнцвэрт электродын системийг бий болгосноор энэхүү технологи нь дахин цэнэглэдэг батерей хийхэд ашиглагддаг буса технологиудтай харьцуулахад өрсөлдөх чадвараар дутахааргүй сайнд тооцогдох болсон.Түүх
Анх 1901 онд Томас Эдисон никель-цинкийн
дахин цэнэглэдэг батерейг зохион бүтээсэн. Үүнийг дараагаар Ирландын химич ЖеймсДрамм мөн ийм төрлийн батерейн зохион бүтээж байсан. Анх зохион бүтээгдэж байсан никель-цинкийн батерейнууд нь хүчин чадлын хувьд хязгаарлагдмал муу байжээ. 1960-аад онд никель-цинкийн батерейгаар цэрэг армийн зориулалттай хэрэгслүүдэд мөнгө-цинкийн батерейг орлуулах байдлаар ашиглаж байсан ба 1970 оноос эхлэн олон нийтийн хэрэгцээнд ашиглах болсон.
Хэрэглээ
Одоогоор энэ төрлийн батерейг ахуйн хэрэглээнд харьцангуй цөөн тоогоор ашигладаг бөгөөдИхэвчлэн дижитал камеранд зориулсан АА төрлийн батерей хэлбэрээр худалдаалдаг. Мөн D юмуу C төрлийн батерей байдаг. АА эсвэл хагас C хэлбэрийн никель-цинкийн батерейг цэнэглэх максимум хугацаа нь 2,5 цаг. Гэхдээ тухайн батерейн багтаамж болон цэнэглэгчийн хүчин чадлаас хамаарч болно.
Никель-цинкийн батерейг ихэвчлэн их хэмжээний хүчдэл шаардах хэрэгслүүдэд ашиглах ба тэдгээрээр хар тугалгын найрлагатай хүчлийн батерейг орлуулах боломжтой. Учир нь никель цинкийн батерейн хүчин чадлыг жинтэй нь харьцуулахад өндөр байдаг. Мөн никель-кадмийн батерейнуудтай харьцуулахад үнэ хямд бөгөөд ийм төрлийн батерейг ч орлуулах боломжтой. Никель-цинкийн батерейн вольтын хэмжээ өндөр учир шаардлагатай цахилгаан эрчим хүчийг гаргаж авахад бага тооны батерей хэрэгтэй байдгаараа онцлог. Энэ нь хэмжээ, жин, овор бага байна гэсэн үг юм.
0 comments:
Post a Comment