Энерги:100 - 250 Ватт цаг/кгЭнергийн эзэлхүүн: 250-620 ватт цаг/литр
Цэнэглэлтийн бүтээмж: 80-90%
Нэг сар дахь цэнэг алдах эрчим:
Цельсийн нэмэх 21 градуст 8%, нэмэх 40 градуст 15%, нэмэх 60 градуст 31%
Цэнэглэлтийн тоо: 400-1200
Литиум ионы батерей буюу Li-ion батерей нь цэнэглэдэг батерейнуудын нэг төрөл бөгөөд анх 1970-аад онд Exxon дахь Binghamton-ны их сургуулийн эрдэмтэн Stanley Whittingham бүтээсэн. Литиум ионы батерей нь ахуйн хэрэглээний электрон бараанд нийтлэг ашиглагддаг энергийн нягтшил сайтай батерей юм. Мөн энэ төрлийн батерейн өөр нэг давуу тал бол ашигл
аагүй үед цэнэгээ алдах нь удаан чанар юм.
Литиум ион батерейг ахуйн хэрэглээнд ашиглахаас гадна цэргийн, цахилгаан хэрэгсэл болон нисэх хүчний үйлдвэрлэлийн зориулалтаар мөн ашигладаг.
Өнөөдөр хүн төрөлхтөн уур амьсгалын
дулаарал маш эрчимтэй явагдаж байгаагаас нүүрс, газрын тос, хий зэрэг шаталт үүсгэдэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээс аль болох т
атгалзах эсвэл хэрэглээг нь багасгах чиг
хандлагууд бий болсон. Үүний нэг тод жишээ бол дотоодын шаталтын хөдөлгүүр, цахилгаан мотор хоёрын хосолмол hybrid буюу эрлийз машинууд юм. Энэ төрлийн зарим машинуудыг үйлдвэрлэхэд литиум ионы батерейг ашигладаг.
Литиу ионы батерейн гурван гол үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бол анод, катод, электролит юм.
Сүүлийн үед литиум ионы батерей хийхэд нанотехнологи ашиглах талаар судалгаа шинжилгээний ажил хийгдэж байна.
Батерейн гол найрлагын нэг болох литиум нь их идэвхитэй бөгөөд устай харилцан үйлчлээд литиум гидро оксид болон устөрөгчийг үүсгэдэг. Тиймээс батерейг уснаас хамгаалах тусгай бүрхүүлтэй үйлдвэрлэдэг. Литиум ионы батерей нь бусад батерейнуудтай харьцуулахад үнэтэй боловч цэнэгийн багтаамж өндөртэй учир овор хэмжээ жижиг байдаг.
Литиум ионы батерей нь маш амархан гэмтдэг болохоор хүчдэлийг нь сайн тохируулж ашиглах, зөв цэнэглэх шаардлагатай байдаг.
Литиум ионы батерейг ерөнхийд нь 4
ангилладаг.
1. Жижиг цилиндр (9 вольтын батерей)
2. Том цилиндр (ихэвчлэн зөөврийн компьютерүүдэд /laptop, notebook/ ашигладаг)
3. Pouch (гар утасны батерейнууд)
4. Призм Li-ion батерей (Hybrid машинуудад ашигладаг)
Өнөөдөр литиун ион батерейн нэг киловатт цагийн өртөг нь 2,5 доллартай тэнцэж байна. Судалгааны байгууллагууд энэ өртөгийг 2012 он гэхэд 2 дахин бууруулах зорилго тавин ажиллаж байна.
0 comments:
Post a Comment