Friday, April 29, 2011

3R өдөрлөг болж байна

Сайн байцгаана уу Та бүхэнд энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

Манай төсөл үйл ажиллагааныхаа хүрээнд дараах семинарт төрийн албан хаагчид, оюутан залуучуудад батерейн 3R талаархи ойлголтыг өгөх зорилгоор оролцож байна.
Өнөөдөр дэлхий нийтэд хог хаягдлын асуудал нь байгаль орчин, хүний эрүүл мэнд, улс орны аюулгүй байдал, хөгжил цэцэглэлттэй холбоотой томоохон асуудлуудын нэг болж ирсэн. Тиймээс дэлхий нийтээр хог хаягдлыг асуудлыг зохицуулах зорилгоор 3R менежментийн системийг бий болгон ажиллаж байна. Иймээс 2011 оны 4-р сарын 29, 30, 5-р сарын 1-нд Монгол Японы төв дээр ХОГ ХАЯГДЛЫГ БУУРУУЛАХ, БАГАСГАХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ чиглэлээр Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, JICA (Japan Internatioinal Cooperation Agency) 3R өдөрлөг зохион байгуулагдаж байна. ЖАЙКА болон НЗАА-ны ОБХХМХ хамтран УБ хотод хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах туршилтын төслийг хэрэгжүүлж байна. Туршилтын төслийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн байгаль орчны талаарх боловсролыг дээшлүүлэх зорилгоор "High Moon" хэмээх Япон зураачийг Монголд урив. Бидний хүрээлэн буй орчин, хог хаягдлын асуудлаар хамтдаа ярилцаж санал бодлоо солилцъё өдөрлөг болж байна.

Уг хөтөлбөр нь үнэ төлбөргүй.
“High Moon” гэдэг нь Киотогийн Их Сургуулийн хүндэт профессор Хироши Такацуки зураачийн уран бүтээлийн нэр бөгөөд тэрбээр хүүхэд ахуй цагаасаа эхлэн өнөөг хүртэл 60 гаруй жил байгаль орчны холбогдолтой зураг зурсаар байгаа аж.

ХӨТӨЛБӨР
1) IV / 29 – V / 1, 10:00 – 17:00: Үзэсгэлэн “High Moon” эх зурагтай танилцах. “Эко Тор” дээр өөрийн зохиосон зургийг зурах
2) IV / 30, 13:00 - 15:00: Нээлтийн ажиллагаа Проф.Такацукигийн танилцуулга
3) IV / 30, 15:00 – 16:00: “Батерей -3R” илтгэл (Зориг сан)

4) IV / 30, 16:00 – 17:00: Сорилт 3R тухай өөрийн ойлголт мэдлэгээ сорих

5) IV / 30, 16:00 – 17:00, V / 1, 15:00 – 16:00: Япон цайны ёслолын ажиллагаа

6) V / 1, 13:00 – 15:00: Хичээл Проф.Такацуки “Зураг зурж хогоо багасгая!”


Та бүхэн өргөнөөр оролцоно уу.


Battery 3R төсөл

Monday, April 25, 2011

"Зайнаас зай барьцгаая" нийтлэл

Эрхэм блог сонирхон уншигчиддаа энэ өдрийн амрыг айлтгая. Манай төсөл батерейн зөв сонголт, хэрэглээ, хаяж устгах талын олон талын үйл ажиллагааг эхлүүлээд бараг сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид нар Монголд батерейны талаар санаа зовж явдаг цөөн хэдэн хүний нэг гэж өөрсдийгөө бодож явсан маань эндүүрэл гэдгийг саяхан интернэтээс олж мэдлээ. Цаг төр сэтгүүлийн цахим хуудсан дээр 2009 оны 9-р сарын 15-нд Д.Бадамцэрэн гэдэг хүн батерейн талаар сонирхолтой нийтлэл бичсэн байна. Үүнээс харахад Монголд маань батерейны талаар санаа зовж, бодож явдаг олон хүн байгаа бололтой. Гагцхүү энэ тал дээр бодит үйл ажиллагаа дутаж байсныг нь манай төслийн баг эхлүүлж ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байна. Та бүхэн энэхүү нийтлэлийг сонирхон уншина уу.

"Хуруун чинээ биетэй ч хор хөнөөл ихтэй" гэдэг нэгэн шинэ оньсого зохиомоор санагдлаа. Юун тухай бодож байгаад ийм оньсого зохиосныг минь та лав гадарласан байх.  

Цаг, тооны машин, гар чийдэн, хөгжим, микрофон, бүр хүүхдийн тоглоом хүртэл “батарей зүрхтэй”. Тэдний зүрх биднийхээс ялгаатай нь маш богино настай.

  Үлгэрт хон хэрээ бурхан, чөтгөр хоёуланд нь зүтгэдэг шиг энэ зүрх ч сайн, муу хоёр талтай. Шинэхэн даруйдаа түүн шиг хэрэгтэй нь үгүй. Гэвч эзэндээ хэсэг үнэнчээр зүтгэсний эцэст тэр харын тал руу урваж эхэлнэ дээ. Энэ үед эзэн нь зүгээр л хаячихвал жинхэнэ “хорлон сүйтгэгч” болох нь тэр.

  Үнэндээ би ч зайны хор уршгийн талаар огт мэддэггүй байсан. Хэдэн жилийн өмнө аяллаар явж байхдаа Монголын тал нутаг, уул ус, унаган байгалийн сайхныг үнэн сэтгэлээсээ шагшин магтдаг нэгэн Герман хүнтэй танилцсан юм. Түүнийг Каспер гэнэ. Хачирхалтай нь тэрээр аяллынхаа турш хэрэглэж дууссан зайнуудаа хаялгүй гялгар уутанд хийгээд цүнхэлчихдэг байлаа. Энэ зайгаар яадаг байна аа гэж дотроо ёжлонгуй боддог байснаа нэг удаа тэсэлгүй:

 - Та одоо энэ хуучин зайнуудыг арай буцаагаад авч явах гэж байгаа юм биш биз? гээд асуугаад тавьчихлаа. Харин Каспер:

 - Тэгэхээс дээ. Хэд хоног Монгол орноор зугаалж, сэтгэлийн таашаал авчихаад эцэст нь хаа хамаагүй хаяж та нарыг, энэ сайхан байгалийг хордуулаад яахав дээ гэсэн юм.

  Үүнээс үүдээд энэ бяцхан “дайсны” талаар доорх мэдээллийг бэлтгэлээ.

  Шинжлэх ухаан өндөр хөгжсөн өнөө үед хүн төрөлхтөн түүнгүйгээр ажил амьдралаа урагшлуулах аргагүй болсон нь яах аргагүй үнэн. Бүр нялх хүүхэд хүртэл батарей хэрэглэгч. Гэхдээ ашиг тустай гээд байгаа тэр жижигхэн зүйл биедээ багтаж ядсан хор уршиг агуулж байдгийг та бид хэр сайн мэдэх билээ? Бидний дунд дууссан зайг чийгтэй газар булах, эсвэл хазахаар сэргэж цэнэглэгддэг гэсэн ойлголт байдаг. Дууссан зайг ингэж дахин ашигладаг нь ч бий. Гэтэл хазахад битгий хэл зүгээр хогийн саванд ил хэвтэж байхдаа ч тэр биднийг хордуулдаг байна. Байгаль орчин бохирдуулж байгаа бүх төрлийн хог хаягдал дотроос ус, хөрс, агаар, хүний эрүүл мэндэд хамгийн хор хөнөөлтэй нь хугацаа нь дууссан батарей аж.

  Учир нь зайг мөнгөн ус, цайр, хар тугалга тэргүүтэй химийн элементүүд, хүнд металлуудын оролцоотой бүтээдэг байна.

   Тэгэхээр тэрхүү олон хорт бодис агуулсан зай газрын хөрсөнд шигдэж, илжирч, агаарт уусан задарч бид түүгээр нь амьсгалдаг байна. Нэг ширхэг жижигхэн хуруу зай дөрвөн метр квадрат талбай хордуулж, 800 мянган литр ус бохирдуулдаг гээд бодохоор аймаар байгаа биз. Мөн түүнчлэн хүүхдийн, тэр дундаа 0-6 насныхны эрүүл мэндэд илүү сөргөөр нөлөөлдөг гэнэ. Тухайлбал, хүүхдийн оюун ухааны цар хүрээг багасгаж, сэтгэн бодох чадварыг удаашруулдаг. Мөн хорт хавдар, уушигны өвчлөл, уураг тархины саажилт үүсэхэд нөлөөлдөг ажээ.

  Ер нь манайхаас бусад орон энэ тал дээр ихээхэн анхаардаг. Германд 1998 оны 10 сараас хүмүүс зөвхөн эх орондоо үйлдвэрлэсэн, хэрэглэж дууссан зайгаа дэлгүүрүүдэд буцаан аваачиж өгдөг заншил тогтсон байна. Зайнуудаас дахин ашиглаж болохуйц материалаар хийгдсэнийг нь үйлдвэрт илгээж, боломжгүйг нь албан ёсоор устгадаг гэнэ.

  Туркийн хэд хэдэн томоохон хотын захиргаанаас хаягдал зай цуглуулах аян сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнүүлж байна.

  Гэхдээ зайны хор уршгаас өөрийгөө, үр хүүхдээ, эх дэлхийгээ хамгаалах боломж бидэнд байхгүй биш, байна. Механик цаг, нарны энергиэр ажилладаг зүйлс хэрэглэж болно. Зайлшгүй зай хэрэглэх шаардлагатай бол хор нөлөө бага (химийн элементүүдийн агууламж бага)-тай, цэнэглээд дахин ашиглах боломжтойг нь сонгох хэрэгтэй. Эдийн засагт ч хэмнэлттэй шүү дээ. Нэг удаагийн зай хэрэглээд дууслаа л бол хогийн сав руу шиддэг. Харин цэнэглээд дахин хэрэглэдгийг нь хэн ч хаяхгүй. Ямар ч зайг дуусчихлаа гээд ил задгай, ялангуяа гэрийнхээ хогийн саванд хаяж болохгүй. Дор хаяж дууссан зайгаа ил задгай хаялгүй тусгай битүү уут хайрцагт хийн хаяж байвал нэгэн нартай өдөр “дарга нар” хаягдал зайг байгаль, хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй болгон устгах талаар эрхбиш нэг юм бодно биз. Хэрэглэгч та зай авахаар шийдсэн бол гаднах хайрцаг, зайн дээрх зааврыг сайтар анхаарах хэрэгтэй. Эндээс та зөвхөн үйлдвэрлэсэн он сар төдийгүй багтаамж, цэнэглэж болдог, болдоггүйг нь мэдэж болно.

Жишээ нь: “Ni-MH” ба “Rechargeable” гэж бичээстэй байвал никель, металл, устөрөгчийн бүтэцтэй, цэнэглэж болдог, 750 mah гэж байвал 10 цагийн турш 75 mil ампер цаг-ийн хүчин чадалтай гэсэн үг. Мөн хэрэглэх заавар, байгаль орчинд ямар хор хөнөөл учруулж болох талаар ч тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн

- тэмдэгт нь зайг дахин ашиглаж болох материалаар хийгдсэнийг илтгэдэг бол, - тэмдэглэгээ нь жирийн хогийн саванд хамаагүй хаяж болохгүйг анхааруулна. Зай хэзээ бий болсон бэ?

  Магадгүй та итгэхгүй байх. Хамгийн анхны зай МЭӨ 250 онд буюу Персийн хаант улсын хаанчлалын үед Багдадад үүсчээ. Энэ үеийн зай нь төмөр, зэсний тусламжтайгаар цахилгаан гүйдэл үүсгэдэг байжээ. Харин өнөөдрийн бидний хэрэглэж заншсан орчин үеийн зайны анхдагч загварыг Манай он тооллын 1800 онд Италийн эрдэмтэн Александр Вольт зохион бүтээжээ. Энэ үеэс эхлэн зайны олон төрөл загвар үүсч эхэлсэн. 1860 онд Georges Leclanche гэдэг хүн нэг удаагийн зай буюу бидний мэдэхээр гар чийдэнгийн зайг зохион бүтээсэн нь тухайн үедээ маш их амжилт олж байв.

Эх сурвалж: "Цаг төр" цахим хуудас -аас

Сонирхон уншсан та бүхэнд баярлалаа.

"Battery-3R" төсөл






Wednesday, April 20, 2011

"Шинэ Монгол" бүрэн дунд сургууль дээр сургалт явууллаа

Иргэдийн дунд батерейн зөв сонголт, хэрэглээ, хаяж устгах, дахин боловсруулахтай холбоотой зөв мэдлэгийг олгохын тулд манай төслийн зүгээс олон талт үйл ажиллагаануудын зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүний нэг чухал хэсэг бол Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд богино хэмжээний цуврал сургалт зохиох үйл ажиллагаа юм.

Энэ ажлынхаа хүрээнд анхны сургалтаа 2000 онд байгуулагдсанаасаа хойш “Шинэ ЗУУН – ШИЛДЭГ БОЛОВСРОЛ” уриан дор XXI зуунд Монгол орныг хурдацтай хөгжүүлэх, ирээдүйн удирдагчдыг бэлтгэхэд шаардлагатай бүрэн дунд боловсролыг чанартай олгохыг эрхэм зорилгоо болгон ажиллаж буй "Шинэ Монгол" бүрэн дунд сургуультай хамтран зохион байгууллаа.

Сургалтанд тус сургуулийн 200
орчим ахлах ангийн сурагчид идэвхитэй оролцсон. Сургалтын эхний хэсэг нь бид нар нэг л дэлхий дээр мөр зэрэгцэн амьдарч байгаа учраас байгалиа хамгаалах нь бидний цаашдын тогтвортой амьдралын үндэс юм гэсэн санааг тусгасан бөгөөд дунд хэсэгт үндсэн төслийн зорилго буюу батерей нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг боловч бид нар түүнийг зөв сонгож, зөв хэрэглэж, зөв хаяж устгах нь байгаль орчинд ээлтэй юм гэдэг санааг тусгасан. Харин сүүлийн хэсэгт бид өнөөгийн хурдтай доройтож байгаа байгаль орчноо өөрсдийн боломж бололцоонд тулгуурлан хэрхэн хамгаалж болох талаар сурагчидтай хэлэлцүүлэг явуулсан.

Сургалтын дунд болон төгсгөлд сурагчдаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, батерейн ангилал, зөв сонголт, хэрэглээний талаар асуулт асууж, түрүүлж хариулсан сурагчдыг манай төслийн ерөнхий ивээн тэтгэгч "GP batteries" брэндийн гарын бэлгээр урамшуулсан.

А
юултай хог хаягдалыг зөв устгах, дахин боловсруулалтанд оруулахад хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол тухайн хогийг зориулалтын саванд нь хаях явдал юм. Үүнтэй адилаар батерейг зөв хаяж устгах, дахин боловсруулалтанд оруулахын хамгийн эхний алхам бол иргэд хэрэглэж дууссан батерейгаа зориулалтын хогийн саванд хаях юм. Монголд энэ ажлын эхлэл болгож "Шинэ Монгол" бүрэн дунд сургууль дээр Монголын анхны батерейнд зориулсан хогийн савыг байрлууллаа.

Бидний санаачлан хэрэгжүүлж буй "Battery-3R" төслийн чухал ажлуудын нэг болох ЕБС-ын сурагчдад сургалт явуулах ажлын эхлэлийг тавихад гүн туслалцаа үзүүлсэн "Шинэ Монгол" бүрэн дунд сургууль болон бидний ажлыг амжилттай зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн "GP batteries" брэндийн хамт олонд төслийн зүгээс тус тус гүн талархал илэрхийлье.



"Battery-3R" төсөл




Tuesday, April 19, 2011

Батерейг зөв хэрэглэе, байгалиа хамгаалъя уриан дор явуулж буй сургалт

Монгол оронд тулгамдаад буй байгаль орчны олон асуудлыг шийдвэрлэхэд нийгэмд тэргүүлэх байр суурь бүхий залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн удирдан манлайлах чадварыг дээшлүүлэх зорилгоор "Зориг сан"-гаас санаачлан "Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр"-ийг анхлан зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой мөнгөн ус, кадми, хар тугалга, никель зэрэг хүнд металлиудыг агуулж байдаг батерейны талаар олон нийтэд цогц мэдээ мэдээлэл түгээх, тэр дундаа батерейг хэрхэн зөв сонгох, ашиглах, хаяж, устгах талын мэдээллийг хүргэж, энэ талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой "Battery-3R" төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа болно.

Төслийн хүрээнд ЕБС-ыны сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудын байгаль орчин, экологийн мэдлэгийг дээшлүүлэх, тэр дундаа батерейны зөв сонголт, хэрэглээ, устгал болон дахин боловсруулалттай холбоотой мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд анхны сургалтыг 2011 оны 04-р сарын 20-ны өдөр "Шинэ Монгол" дунд сургуулийн дээр зохион байгуулах гэж байна. Уг сургалтыг зохион байгуулах ажлыг тус сургуулийн захиргаанаас дэмжиж, байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг хөхүүлэн дэмждэг, нийгмийн хариуцлага өндөр "GP batteries" брэнд ивээн тэтгэж, зохих дэмжлэг, туслалцааг үзүүлж байгаа болно.

Байгаль орчноо хамгаалах нэгдмэл нэг зорилтын дор хамтран ажиллацгаая !
"Battery-3R" төсөл

Thursday, April 14, 2011

Литиум Ионы (Li-ion) батерей

Литиум ионы батерейЭнерги:100 - 250 Ватт цаг/кг

Энергийн эзэлхүүн: 250-620 ватт цаг/литр

Цэнэглэлтийн бүтээмж: 80-90%

Нэг сар дахь цэнэг алдах эрчим:
Цельсийн нэмэх 21 градуст 8%, нэ
мэх 40 градуст 15%, нэмэх 60 градуст 31%

Цэнэглэлтийн тоо: 400-1200

Литиум ионы батерей буюу Li-ion батерей нь цэнэглэдэг батерейнуудын нэг төрөл бөгөөд анх 1970-аад онд Exxon дахь Binghamton-ны их сургуулийн эрдэмтэн Stanley Whittingham бүтээсэн. Литиум ионы батерей нь ахуйн хэрэглээний электрон бараанд нийтлэг ашиглагддаг энергийн нягтшил сайтай батерей юм. Мөн энэ төрлийн батерейн өөр нэг давуу тал бол ашигл

аагүй үед цэнэгээ алдах нь удаан чанар юм. Литиум ион батерейг ахуйн хэрэглээнд ашиглахаас гадна цэргийн, цахилгаан хэрэгсэл болон нисэх хүчний үйлдвэрлэлийн зориулалтаар мөн ашигладаг.


Өнөөдөр хүн төрөлхтөн уур амьсгалын

дулаарал маш эрчимтэй явагдаж байгаагаас нүүрс, газрын тос, хий зэрэг шаталт үүсгэдэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээс аль болох т

атгалзах эсвэл хэрэглээг нь багасгах чиг

хандлагууд бий болсон. Үүний нэг тод жишээ бол дотоодын шаталтын хөдөлгүүр, цахилгаан мотор хоёрын хосолмол hybrid буюу эрлийз машинууд юм. Энэ төрлийн зарим машинуудыг үйлдвэрлэхэд литиум ионы батерейг ашигладаг.

Литиу ионы батерейн гурван гол үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бол анод, катод, электролит юм.

Сүүлийн үед литиум ионы батерей хийхэд нанотехнологи ашиглах талаар судалгаа шинжилгээний ажил хийгдэж байна.

Батерейн гол найрлагын нэг болох литиум нь их идэвхитэй бөгөөд устай харилцан үйлчлээд литиум гидро оксид болон устөрөгчийг үүсгэдэг. Тиймээс батерейг уснаас хамгаалах тусгай бүрхүүлтэй үйлдвэрлэдэг. Литиум ионы батерей нь бусад батерейнуудтай харьцуулахад үнэтэй боловч цэнэгийн багтаамж өндөртэй учир овор хэмжээ жижиг байдаг.

Литиум ионы батерей нь маш амархан гэмтдэг болохоор хүчдэлийг нь сайн тохируулж ашиглах, зөв цэнэглэх шаардлагатай байдаг.

Литиум ионы батерейг ерөнхийд нь 4 ангилладаг.

1. Жижиг цилиндр (9 вольтын батерей)

2. Том цилиндр (ихэвчлэн зөөврийн компьютерүүдэд /laptop, notebook/ ашигладаг)

3. Pouch (гар утасны батерейнууд)

4. Призм Li-ion батерей (Hybrid машинуудад ашигладаг)

Өнөөдөр литиун ион батерейн нэг киловатт цагийн өртөг нь 2,5 доллартай тэнцэж байна. Судалгааны байгууллагууд энэ өртөгийг 2012 он гэхэд 2 дахин бууруулах зорилго тавин ажиллаж байна.





Monday, April 11, 2011

USB батерей

USB батерей

Монголчууд бид нар USB гэхээр флеш диск (flash disk), принтер, сканнер зэрэг компьютерийн нэмэлт төхөөрөмжүүдийн оролт гэдгээр ойлгодог. Харин сүүлийн хэдэн жилд утас цэнэглэх, MP player, iPod-руу дуу хуулах, суулгах зэргээр өргөн ашиглах болсон. Харин өнөөдөр USB технологит суурилсан цэнэглэдэг батерей олон нийтийн хэрэглээнд нэвтэрч байна.



Moixa Energy компанийн гаргасан USBCell батерей
нь 500 удаа цэнэглэх боломжтой бөгөөд тухайн компаний судалгаагаас та нэг USBCell батерей худалдан авч хэрэглэснээр 7 кг нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулах, 3 кг хатуу аюултай хог хаягдал үүсэхээс сэргийлж чадна гэсэн үр дүн харж болно.




Энэхүү USB батерейны өөр нэр давуу тал бол та байнга цэнэглэгч авч явах шаардлагагүй бөгөөд зөвхөн таны ширээний компьютер, нөүтбүүк л байхад хангалттай.

Тус компани нь хэрэглэгчдийн түгээмэл худалдан авдаг бүхий л төрлөөр USB батерей үйлдвэрлэж байна. Үнэ ханшийн хувьд нэг удаагийн хямд зайнаас харьцангуй үнэтэй боловч удаан хугацааны хэрэглээ, эдийн засгийн хэмнэлт, байгаль орчинд ээлтэй байх зэрэг бусад үзүүлэлтүүдээр хол илүү бүтээгдэхүүн юм.






Никель-цинкийн батерей

Никель-цинкийн батерей

Никель-цинкийн батерей (товчлол нь NiZn) нь дахин цэнэглэгддэг батерейны төрөл бөгөөд утасгүй цахилгаан энерги үүсгэгч, үүрэн телефон, дижитал камер, зургийн аппарат, гар чийдэн, цахилгаан дугуй зэрэгт ашиглагддаг. Никель-цинк батерей хэрэглээнд нэвтрээд 100 гаруй жил болж байгаа бөгөөд 2000 онд цинкийн тэнцвэрт электродын системийг бий болгосноор энэхүү технологи нь дахин цэнэглэдэг батерей хийхэд ашиглагддаг буса технологиудтай харьцуулахад өрсөлдөх чадвараар дутахааргүй сайнд тооцогдох болсон.

Түүх

Анх 1901 онд Томас Эдисон никель-цинкийн
дахин цэнэглэдэг батерейг зохион бүтээсэн. Үүнийг дараагаар Ирландын химич Жеймс
Драмм мөн ийм төрлийн батерейн зохион бүтээж байсан. Анх зохион бүтээгдэж байсан никель-цинкийн батерейнууд нь хүчин чадлын хувьд хязгаарлагдмал муу байжээ. 1960-аад онд никель-цинкийн батерейгаар цэрэг армийн зориулалттай хэрэгслүүдэд мөнгө-цинкийн батерейг орлуулах байдлаар ашиглаж байсан ба 1970 оноос эхлэн олон нийтийн хэрэгцээнд ашиглах болсон.

Хэрэглээ
Одоогоор энэ төрлийн батерейг ахуйн хэрэглээнд харьцангуй цөөн тоогоор ашигладаг бөгөөд
Ихэвчлэн дижитал камеранд зориулсан АА төрлийн батерей хэлбэрээр худалдаалдаг. Мөн D юмуу C төрлийн батерей байдаг. АА эсвэл хагас C хэлбэрийн никель-цинкийн батерейг цэнэглэх максимум хугацаа нь 2,5 цаг. Гэхдээ тухайн батерейн багтаамж болон цэнэглэгчийн хүчин чадлаас хамаарч болно.

Никель-цинкийн батерейг ихэвчлэн их хэмжээний хүчдэл шаардах хэрэгслүүдэд ашиглах ба тэдгээрээр хар тугалгын найрлагатай хүчлийн батерейг орлуулах боломжтой. Учир нь никель цинкийн батерейн хүчин чадлыг жинтэй нь харьцуулахад өндөр байдаг. Мөн никель-кадмийн батерейнуудтай харьцуулахад үнэ хямд бөгөөд ийм төрлийн батерейг ч орлуулах боломжтой. Никель-цинкийн батерейн вольтын хэмжээ өндөр учир шаардлагатай цахилгаан эрчим хүчийг гаргаж авахад бага тооны батерей хэрэгтэй байдгаараа онцлог. Энэ нь хэмжээ, жин, овор бага байна гэсэн үг юм.





Wednesday, April 6, 2011

Зай буюу батерей

Бидний амьдралын өдөр тутамд хэрэглэгддэг нэг чухал зүйл бол зай буюу батерей. Зай гэдэг нь цахилгаан хэрэгслийг энергээр хангахын тулд химийн энергийг цахилгааны энергид хувиргагч нэг төрлийн электрохимийн багаж юм.

Батерей гэдэг ойлголтонд бидний хэлж заншсанаар хуруу батерей, гар чийдэн, хөгжим зэрэг өдөр тутмын гэр ахуйд хэрэглэдэг батерейнуудаас гадна машины аккумилятор, бугуйн цагны батерейнууд хүртэл ордог. Өөрөөр хэлбэл цахилгааны шугамнаас шууд тэжээл авалгүйгээр ажилладаг бүхий л электрон хэрэгслүүд батерейгаар ажилладаг.

Батерейг хэрэглээнээс нь хамааруулан нэг удаагийн буюу цэнэг нь дууссан тохиолдолд дахин ашиглах боломжгүй батерей, цэнэглэдэг батерей буюу цэнэг нь дууссан тохиолдолд цэнэглэж дахин ашиглах боломжтой батерей гэж хоёр ангилладаг.

Харин химийн найрлагынх нь хувьд маш олон ангилладаг бөгөөд манай оронд хамгийн түгээмэл хэрэглэгддэгт никель кадми (NiCd), никель металлийн холимог (NiMH) никель цинк (NiZn), литиум ион (Li-ion), мөнгөн ус (Mercury), шүлтэн (Alkaline) батерейнууд орно. Бид цаашид блогтоо эдгээр батерейнуудын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг тавих болно.

Бидний өргөн хэрэглэдэг цилиндр батерейнуудыг хэмжээгээр нь АА буюу бидний хэлж заншсанаар хуруу батерей, ААА буюу жижиг хуруу батерей, С буюу дундын зай, D буюу гар чийдэн, хөгжмийн зай (том зай) гэж ангилах ба харин дөрвөлжин батерейг 9 волтын (9-volt), Lantern гэж ангилладаг.