skip to main |
skip to sidebar
Mанай "Battery-3R" төсөл нь Зориг сан, Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны харъяа Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс, GP batteries брэнд, Ньюком групп, Хас банк, Оюутолгой, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль зэрэг нийгмийн хариуцлагаа ухамсарлан, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг явуулдаг, дэмждэг байгууллагуудтай хамтран чамлахааргүй ажлыг хийж гүйцэтгэлээ. Бидний хэрэгжүүлж буй төсөл нь нийгмийн сайн сайхны төлөө, байгаль орчны бохирдлыг бууруулах, түүнээс үүдэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа учраас нэр бүхий байгууллагууд болон бусад иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн боломж бололцоогоор биднийг дэмжин ажиллаж байна.
Өнгөрсөн пүрэв гариг буюу 5-р сарын 13-нд манай "Battery-3R" төслийн баг батерейн зөв сонголт, хэрэглээ, дахин боловсруулах, хаяж устгах талын мэдээллийг орон нутагт хүргэх зорилгоор Орхон аймгийг зорилоо.
Эрдэнэтэд очоод эхний үйл ажиллагаа болох мод тарих ажлыг Уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн аюулгүй байдал, байгаль орчны хэлтэсийн ажилчид, Эко-Ази Байгаль Орчны Менежментийн Дээд Сургуулийн оюутнуудтай хамтран зохион байгуулсан. Нийтлэлдээ улиас хэрхэн тарих талаар мэдээллийг мөн оруулж байна. Улиас тарихУлиас нь саарал сүрлэг шаргал холтостой 10-25 м өндөр ургадаг. Улиас зэрэг навчит моднууд үндэснийхээ салаанаас эхлэн сэргэн ургадаг учир байшин, барилгын хананаас 5-10 метрээс доошгүй зайд тарих ёстой. Үндэс орчимдоо шороо багатай моднуудыг суулгахдаа аль болох хурдан үндсийг нь хатаалгүй суулгах ёстой. Мод суулгахын өмнө нүхэндээ хар шороо дэвсэж сайтар усалсан байна. Дараа нь суулгацын үндсийг гэмтэхээргүйгээр нүхний ёроолд жигд тарааж өгөөд дахин хар шороо хийж чигжинэ. Үлдсэн шороогоо нүх рүү хийж чигжинэ. Манай оронд мод суулгадаг гол улирал болох хаврын өдрүүдэд модны үндэс агаарт хэдэн минут ил байхад л мод амьдрах чадвараа алддаг болохыг анхаарах нь зүйтэй.
Арчилж тордох: Модоо суулгаж дуусмагц усалгааг хийнэ. Модны үндэс хүртлэх шороо бүхэлдээ нэвт чийглэгдсэн байхаар бодож усална. Услахдаа шууд модныхоо иш рүү хийлгүйгээр харин нүхний ханыг дагуулан аажмаар хийнэ. Сэвсгэр сул шорооны өнгөн хэсэг норсон мэд харагдах боловч модны үндэс байх доод хэсгийн шороо чийглэгдсэн байх нь чухал юм. Мөн гулзайж салхинд ганхахаар байвал модоо гурван талаас нь татаж тогооны хажууд гадсаар бэхэлж өгнө. Ингэхдээ уяа нь модныхоо холстыг гэмтээхгүй байхын тулд зөөлөн материалаар уяж бэхлэх хэрэгтэй. Та бүхний мод тарих ариун үйлсэд дээрхи мэдээлэл хэрэг болно гэж найдаж байна. Бидний мод услахад Эрдэнэт үйлдвэр уул уурхайн зориулалтын зам усалгааны машиныг ашигласан нь өвөрмөц санагдаж байсан.
Бид нар нийтдээ 200 ширхэг улиасны суулгацыг суулгасан. Энэхүү суулгацнуудын цаашдын арчилгаа тордолгоог тус үйлдвэрийн байгаль орчны хэлтэс хариуцан ажиллана. Энэхүү үйл ажиллагааны талаар Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх телевиз, сонин Эрдэнэтийн иргэдэд суртачилах байдлаар хамтран ажилласан.
Нийтлэлийнхээ төгсгөлд бидний иргэдэд мод тарих нь дан ганц агаарын бохирдлыг бууруулах зорилготой биш мөн химийн хорт бодисыг саармагжуулах, хоргүйжүүлэх, ус, хөрсны бохирдлыг арилгах зэрэг олон зорилгоор тарьдагийг ойлгуулах чухал ажлыг дэмжиж ажилласан Зориг сан, Эрдэнэт үйлдвэр, төслийн бүхий л зардлыг ивээн тэтгэсэн GP batteries брэндийн хамт олон болон сэтгэл цаг, хүч хөдөлмөр гаргасан Эко-Ази байгаль орчны менежментийн сургуулийн оюутнуудад тус тус "Battery-3R" төслийн зүгээс гүн талархал илэрхийлье.Battery-3R төсөл
1 comments:
Manaikhaan, mundag bn shuu!!Ta naraaraa bakharkhaj bnaa!!
Post a Comment