Техник, технологийн хөгжлийн энэ үед батерей буюу зай нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг боловч бидний дундах түүний хор, хөнөөлийн талаархи мэдээлэл хомс юм. Иймд олон нийтэд батерейны хор, хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх, зохистой хэрэглээний талаар мэдлэг түгээх, төрийн эрх бүхий, мэргэжлийн байгууллагуудын анхаарлыг хандуулах зорилготойгоор уг эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж байгаа болно.
Зохион байгуулагчид:
- Зориг Сан – Байгаль орчны манлайлагч хөтөлбөр, “Battery-3R” төсөл
- Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны харьяа Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс
- GP batteries брэнд
- Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
Хоёр. Хамрах хүрээ
Эссэ бичлэгийн уралдаанд орон нутгийн болон нийслэлийн бүх их дээд сургуулиудын оюутан, ерөнхий боловсролын сургуулийн 7-11-р ангийн сурагчид оролцоно.
Гурав. Тавигдах шаардлага
- Уралдаанд оролцогч нь мэдээллийн эх сурвалжийг ашиглан батерей, түүний төрөл, ангилал, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, соёлтой, зөв зохистой хэрэглээ, гадаад улс орны жишиг, батерейг хаях, дахин боловсруулах аргачлал зэрэг мэдээллийг багтааж, батерейны хог хаягдлын талаарх асуудлыг Монгол улсад хэрхэн зөв шийдвэрлэж болох талаар шинэлэг санаа дэвшүүлэн, бүтээлч байдлаар эссэг бичиж ирүүлнэ.
- Эссений текстийг MS Word дээр Times New Roman, 12 фондоор, мөр хоорондын зай 1.15 байхаар шивж ирүүлэх ба нийтдээ 300-600 үгтэй байна.
- Эссэнд ишлэл, тодорхойлолт оруулсан тохиолдолд тухайн ном сэтгүүл, материал, зохиогчийн нэрийг тусгасан байна.
- Эссэний эхэнд овог, нэр, төрсөн он сар өдөр, суралцдаг сургууль, ангийн талаархи мэдээллийг бичнэ.
- Имэйлээр явуулахдаа имэйлын subject хэсэг дээр өөрийн овог нэрийг бичнэ.
- Эссэг доорх имэйл хаягаар заасан хугацаанд ирүүлнэ.
- Имэйлээр явуулахдаа бичсэн эссэгээ имэйлын бичих талбар дээр хуулах байдлаар явуулахгүй, тусад нь “attachment” хийж явуулна.
Дөрөв. Хугацаа
Эссэг 2011 оны 5-р сарын 20-ны 18 цаг хүртэл battery_project_2011@yahoo.com хаягаар хүлээж авна. Дээрх имайл хаягаар лавлагаа авах боломжтой.
Шагнал гардуулах ёслол 2011 оны 5-р сарын 27-ны 16 цагт ХААИС-ын урлагийн зааланд болно.
Тав. Шагналын сан
Нэгдүгээр байр - 1 хүн, Өргөмжлөл, 200,000 төгрөгний ESP Сангийн Англи хэлний сургалтанд хамрагдах эрхийн бичиг
Хоёрдугаар байр – 1 хүн, Өргөмжлөл, 150,000 төгрөгний ESP Сангийн Англи хэлний сургалтанд хамрагдах эрхийн бичиг
Гуравдугаар байр - 1 хүн, Өргөмжлөл, 100,000 төгрөгний ESP Сангийн Англи хэлний сургалтанд хамрагдах эрхийн бичиг
Тусгай байр – 1 хүн, Өргөмжлөл, GP Batteries брендийн гарын бэлэг
Зургаа. Шалгаруулалт
Тус уралдаан нь 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд нийт эссэнээс 20 бүтээлийг шалгаруулан 2-р шатанд оролцуулна. Эссэг шалгаруулахдаа зохион байгуулагч байгууллага, төслийн мэргэжилтэн, боловсролын салбарын мэргэжилтэн, багш нараас бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн 0-30 оноогоор дүгнэн шалгаруулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://battery-3r.blogspot.com хаягаар орж сонирхоно уу.
Байгаль орчноо хамгаалах нэгдмэл нэг зорилтын дор нэгдэцгээе, залуусаа!
1 comments:
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Post a Comment