Өнөөдөр бидний амьдралын салшгүй нэг хэсэг бол тээврийн хэрэгсэл буюу автомашин юм. Эдгээр бүх автомашинуудын нэг чухал эд анги бол аккумилятор буюу автомашины батерей (АБ) билээ. АБ нь автомашинд цахилгаан дамжуулах зориулалттай нэгэн төрлийн дахин цэнэглэдэг батерей юм. Өөрөөр хэлбэл энэ нь үйл ажиллагааг эхлүүлэгч гэсэн үг. АБ-г мөн цахилгаан үүсгүүр болгон ашиглах тохиолдол ч байдаг.
Автомашины батерейг ихэнх тохиолдолд хар тугалгаар хийдэг бөгөөд 6 гальваны элементээс бүрддэг ба эдгээр нь 12 вольтийн цахилгаан үүсгэдэг. Харин том оврын дизель хөдөлгүүртэй машин нь 24 вольтийн цахилгаан бүхий 2 аккумилятороор асдаг. АБ нь дотроо хар тугалган хавтангууд, 65 хувь нь ус, 35 хувь хүхрийн хүчил бүхий шингэнтэй. Хар тугалга, хүхрийн хүчил хоёрын урвалын дүнд цахилгаан үүсгэдэг.
АБ нь дотроо хүн болон бусад амьд организмын арьсыг түлэх, гэнэтийн осол, үхэлд хүргэж болохуйц хүхрийн хүчилтэй тул түүнтэй болгоомжтой харьцах хэрэгтэй. АБ-г зохион бүтээсэн Адам Грахам нь батерейн туршилтаа үргэлжлүүлэн судлах явцдаа хүчилд түлэгдэн эмнэлэгт хүргэгдэн, улмаар нас барж байсан гашуун түүхтэй.
АБ болон бусад бүх төрлийн батерейнууд нь ашиглахгүй
байсан ч цэнэгээ аажмаар алддаг. Тухайн батерейны хадгалалт, найрлага зэргээс хамаарч цэнэгээ алдах эрчим харилцан адилгүй байдаг. АБ-г ашиглахгүй тохиолдолд цэнэгийг хадгалах зорилгоор тодорхой давтамжтайгаар цэнэглэдэг. Мөн батерейг хуурай сэрүүн газар хадгалах шаардлагатай байдаг. Хэт өндөр температурт АБ-г хадгалбал цэнэг нь нурах аюултай. Харин АБ-г цэнэглэхдээ тогтмол хүчдэлтэй цэнэглэгчээр цэнэглэх нь маш чухал юм. АБ-г үйлдвэрлэснээс хойш нэг жилийн дотор хэрэглэж эхлэх ёстой. Яагаад гэхээр хар тугалга нь сульфатын орчинд хэрэглээнд орохгүй удах тохиолдолд нурж эхлэдэг. АНУ-д автомашины батерейны үйлдвэрлэсэн огноог тодорхой бичсэн байдаг. Харин он сарыг үсгийн дарааллаар илэрхийлдэг. Тухайлбал эхний тэмдэгт нь А үсэг байвал нэгдүгээр сарыг, B үсэг байвал хоёрдугаар сарыг гэх мэтээр илэрхийлэгддэг. Харин энэ дараалалд I үсгийг 1-ийн тоотой андуурч хэрэглэх хандлага байдаг тул оруулдаггүй. Харин дараагийн тэмдэгт болох нэг оронтой тоо нь батерейн үйлдвэрлэсэн онг илэрхийлдэг. Тухайлбал 6-ийн тоо байвал 2006 онд үйлдвэрлэсэн гэсэн үг юм. Шинээр авсан автомашины батерейг анх хэрэглэхээсээ өмнө бидний нэрлэдэгээр зориулалтын аккумилятор цэнэглэгчээр цэнэглэх нь ашиглалтын хугацааг уртасгах ач холбогдолтой.Автомашины батерейг гэмтээх нийтлэг хэдэн шалтгаан байдаг. Үүнд:
- Нэмэх хасах цэнэгийг буруу холбосноос аль нэг элемент гэмтэх
- Исэлдлийн улмаас дотоод холбоо гэмтэх
- Гаднах хамгаалалтын хайрцаг гэмтэх
зэрэг орно.
"Battery-3R" төсөл
.
1 comments:
Casino Site Review - Lucky Club
This site is not owned luckyclub or operated by any of the above mentioned organisations. You can check out this casino site with our in-depth review. Rating: 4 · Review by LuckyClub.live
Post a Comment