Monday, May 16, 2011

Хүүхэд бол цав цагаан цаас

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн амрыг айлтгая.

Орхон аймгийн Эрдэнэт хотод явуулсан бидний өөр нэг чухал ажил бол Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдад батерейн зөв сонголт, хэрэглээ, хаяж устгах, дахин боловсруулах талын сургалтыг явуулах юм. Хичээлийг Орхон аймгийн анхны цахим дунд сургууль болох "Эрдэнэт" цогцолборын 7-р ангийн сурагчдад тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохируулан заалаа.

Сургалтанд нийтдээ 5 ангийн 150 гаруй хүүхдүүд хамрагдсан. 11-12 насны 7-р сангийн сурагчдад сургалт явуулж байхдаа энэ насны хүүхдүүдийн ой тогтоолт, аливаа юмыг хүлээж авах чадвар маш өндөр байдаг нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл энэ насны хүүхдүүдэд байгаль орчны талаар өгсөн мэдлэг, ойлголт нь тэдний төлөвшилд хүчтэй нөлөөлнө. Тиймээс энэ насны хүүхдүүдэд мэдээллийг зөв өгөх нь маш чухал юм. Бид нар батерейн төрөл, ангилал, хор хөнөөл, хэрхэн хаяж устгах талаар маш ойлгомжтой, товч байдлаар хичээлийг явуулсан. Хичээлийг явуулсны дараа хүүхдүүдээс асуулт асуухад нэг зэрэг гар өргөн хариулж байсан. Хүүхэд нийгэмд ямар хүн болж төлөвших нь энэ наснаас ихээхэн хамаарах тул томчууд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй.
Сургалт явуулж дууссаны дараа батерей цуглуулах аяныхаа хүрээнд 7-р ангийн 4 бүлэгт тус тус нэг хогийн сав байрлуулсан. Энэхүү хогийн саванд цугларсан батерейнуудыг манай багийн гишүүн болох Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчны инженер Жавхланбатаар дамжуулан хотод хүргүүлнэ. Мөн сургалтыг зохион байгуулахад тусласан Эрдэнэт цогцолборийн захиргаа, сургалт, мод тарих үйл ажиллагааны талаар мэдээлэл бэлтгэн, Эрдэнэт хотын телевиз үзэгчдэд хүргэсэн Эрдэнэт телевизийн байранд батерейн хогийн савнуудыг байрлуулсан. Телевиз, радиогийн газрууд хамгийн их батерей хэрэглэгчдийн нэг юм.
Сургалтыг зохион байгуулахад тусламж, дэмжлэг үзүүлсэн Зориг сан, Орхон аймгийн ерөнхий боловсролын "Эрдэнэт" цогцолбор, ерөнхий ивээн тэтгэгч "GP batteries" брэндийн хамт олонд "Battery-3R" төслөөс тус тус талархал илэрхийлье.
"Battery-3R" төсөл

1 comments:

kotoko said...

hi all aja aja amjilt essenii zurgaa abch boloh uu dolgorsuren bnaoo

Post a Comment