Орхон аймгийн Эрдэнэт хотод явуулсан бидний өөр нэг чухал ажил бол Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдад батерейн зөв сонголт, хэрэглээ, хаяж устгах, дахин боловсруулах талын сургалтыг явуулах юм. Хичээлийг Орхон аймгийн анхны цахим дунд сургууль болох "Эрдэнэт" цогцолборын 7-р ангийн сурагчдад тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохируулан заалаа.
Pages
Зориг сан - Байгаль Орчны Манлайлагч хөтөлбөр
Monday, May 16, 2011
Хүүхэд бол цав цагаан цаас
Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн амрыг айлтгая.
Орхон аймгийн Эрдэнэт хотод явуулсан бидний өөр нэг чухал ажил бол Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдад батерейн зөв сонголт, хэрэглээ, хаяж устгах, дахин боловсруулах талын сургалтыг явуулах юм. Хичээлийг Орхон аймгийн анхны цахим дунд сургууль болох "Эрдэнэт" цогцолборын 7-р ангийн сурагчдад тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохируулан заалаа.

Сургалтанд нийтдээ 5 ангийн 150 гаруй хүүхдүүд хамрагдсан. 11-12 насны 7-р сангийн сурагчдад сургалт явуулж байхдаа энэ насны хүүхдүүдийн ой тогтоолт, аливаа юмыг хүлээж авах чадвар маш өндөр байдаг нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл энэ насны хүүхдүүдэд байгаль орчны талаар өгсөн мэдлэг, ойлголт нь тэдний төлөвшилд хүчтэй нөлөөлнө. Тиймээс энэ насны хүүхдүүдэд мэдээллийг зөв өгөх нь маш чухал юм. Бид нар батерейн төрөл, ангилал, хор хөнөөл, хэрхэн хаяж устгах талаар маш ойлгомжтой, товч байдлаар хичээлийг явуулсан. Хичээлийг явуулсны дараа хүүхдүүдээс асуулт асуухад нэг зэрэг гар өргөн хариулж байсан. Хүүхэд нийгэмд ямар хүн болж төлөвших нь энэ наснаас ихээхэн хамаарах тул томчууд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй.
Сургалт явуулж дууссаны дараа батерей цуглуулах аяныхаа хүрээнд 7-р ангийн 4 бүлэгт тус тус нэг хогийн сав байрлуулсан. Энэхүү хогийн саванд цугларсан батерейнуудыг манай багийн гишүүн болох Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчны инженер Жавхланбатаар дамжуулан хотод хүргүүлнэ. Мөн сургалтыг зохион байгуулахад тусласан Эрдэнэт цогцолборийн захиргаа, сургалт, мод тарих үйл ажиллагааны талаар мэдээлэл бэлтгэн, Эрдэнэт хотын телевиз үзэгчдэд хүргэсэн Эрдэнэт телевизийн байранд батерейн хогийн савнуудыг байрлуулсан. Телевиз, радиогийн газрууд хамгийн их батерей хэрэглэгчдийн нэг юм.
Сургалтыг зохион байгуулахад тусламж, дэмжлэг үзүүлсэн Зориг сан, Орхон аймгийн ерөнхий боловсролын "Эрдэнэт" цогцолбор, ерөнхий ивээн тэтгэгч "GP batteries" брэндийн хамт олонд "Battery-3R" төслөөс тус тус талархал илэрхийлье.
"Battery-3R" төсөл
Орхон аймгийн Эрдэнэт хотод явуулсан бидний өөр нэг чухал ажил бол Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдад батерейн зөв сонголт, хэрэглээ, хаяж устгах, дахин боловсруулах талын сургалтыг явуулах юм. Хичээлийг Орхон аймгийн анхны цахим дунд сургууль болох "Эрдэнэт" цогцолборын 7-р ангийн сурагчдад тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохируулан заалаа.
Sunday, May 15, 2011
Сайн үйл бүхэн дэмжигддэг
Mанай "Battery-3R" төсөл нь Зориг сан, Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны харъяа Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс, GP batteries брэнд, Ньюком групп, Хас банк, Оюутолгой, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль зэрэг нийгмийн хариуцлагаа ухамсарлан, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг явуулдаг, дэмждэг байгууллагуудтай хамтран чамлахааргүй ажлыг хийж гүйцэтгэлээ. Бидний хэрэгжүүлж буй төсөл нь нийгмийн сайн сайхны төлөө, байгаль орчны бохирдлыг бууруулах, түүнээс үүдэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа учраас нэр бүхий байгууллагууд болон бусад иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн боломж бололцоогоор биднийг дэмжин ажиллаж байна.
Улиас тарих
Улиас нь саарал сүрлэг шаргал холтостой 10-25 м өндөр ургадаг. Улиас зэрэг навчит моднууд үндэснийхээ салаанаас эхлэн сэргэн ургадаг учир байшин, барилгын хананаас 5-10 метрээс доошгүй зайд тарих ёстой. Үндэс орчимдоо шороо багатай моднуудыг суулгахдаа аль болох хурдан үндсийг нь хатаалгүй суулгах ёстой. Мод суулгахын өмнө нүхэндээ хар шороо дэвсэж сайтар усалсан байна. Дараа нь суулгацын үндсийг гэмтэхээргүйгээр нүхний ёроолд жигд тарааж өгөөд дахин хар шороо хийж чигжинэ. Үлдсэн шороогоо нүх рүү хийж чигжинэ. Манай оронд мод суулгадаг гол улирал болох хаврын өдрүүдэд модны үндэс агаарт хэдэн минут ил байхад л мод амьдрах чадвараа алддаг болохыг анхаарах нь зүйтэй.
Бидний мод услахад Эрдэнэт үйлдвэр уул уурхайн зориулалтын зам усалгааны машиныг ашигласан нь өвөрмөц санагдаж байсан.
Battery-3R төсөл
Monday, May 9, 2011
Нэг мод тарих нэг насны буян
Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн амгаланг айлтгая.
Өнгөрсөн бүтэн сайн буюу 5-р сарын 8-нд манай "Battery-3R" төсөл, Зориг сангийн Байгаль Орчны Манлайлагч хөтөлбөр,
GP batteries брэнд, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, сайн дураар мод тарьдаг "миний клуб"-ийн оюутан, залуучууд хамтран Ботаникийн цэцэрлэгт мод тарилаа. Энэ мод тарих үйл ажиллагааг "Battery-3R" төсөл, Зориг сан, GP batteries брэнд хамтран жил бүр уламжлал болгон
зохион байгуулж, улмаар батерейн зөв сонголт, хэрэглээ, хаяж устгах хөтөлбөрт зориулсан нэрэмжит төгөл байгуулахаар зорин ажиллаж байна.
Мод тарих нь дэлхийн дулаарал, цөлжилт, агаар,
хөрс, усны бохирдол, шар шороон шуурга зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг сааруулах, бүр цаашилбар зогсоохын төлөө хүн бүр хийж чадах, хамгийн үр өгөөжтэй, хямд арга юм. Өөрөөр хэлбэл зургаан настай балчираас, наян настай буурай хүртэл мод тарих аргыг нь зөв сурчихвал мод тарих бүрэн боломжтой. Өнөөдөр нийслэл Улаанбаатарын мод тарьж буй ихэнх иргэд маань агаарын бохирдолд санаа зовнин тарьдаг. Мөн бидний дунд байдаг нэг буруу ойлголт бол модны үнэ өртөгийн асуудал юм. Хүмүүс ихэвчлэн модны үнэ өртөгийг модыг хөрөөдөөд банз, палк, түлээ болгон зарах байдлаар ойлгодог. Гэтэл тухайн мод нь байгаль дээрээ байснаар агаарт хүчилтөрөгчийг ялгаруулах, нүүрсхүчлийн хийг шингээх, салхины хурдыг бууруулах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюултай хог хаягдал, хүнд металлын хорыг саармагжуулах, ан амьтдын амьдрах орчин болох, хүмүүс амарч зугаалах, стресс тайлах, мөнх цэвдгийг хамгаалах зэрэг маш олон шууд болон шууд бус өртөгтэй байдаг.
Батерейн зөв сонголт, хэрэглээ, зөв хаяж устгах, дахин боловсруулалтын талаар иргэдэд зөв мэдээлэл олгох зорилготой төсөл яагаад мод тарих үйл ажиллагааг зохион байгуулж байна вэ хэмээн зарим хүмүүс бодож болно. Гэтэл батерей гэдэг зүйл нь хэдийгээр бидний амьдралын нэг чухал цахилгаан хэрэгсэл боловч тэдгээрийг байгаль дээр ил задгай хаяснаар байгаль орчны бохирдол үүснэ. Ялангуяа хөрс, ус бохирдуулна.
Гэтэл монголчууд батерей гэдэг зүйлийг ашиглаж эхлэснээсээ хойш өдийг хүртэл хэрэглэж дууссан батерейгаа байгаль дээр эсвэл ахуйн хог хаягдалтайгаа шууд хаясаар ирсэн. Тиймээс мод тарих үйл ажиллагааг зохион байгуулж буй төсөл, сан, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран модыг зөвхөн агаарын бохирдлыг бууруулахын тулд тарихаас гадна хөрсний бохирдлыг саармагжуулах, цаашилбар хоргүйжүүлэх зорилгоор тарьдаг гэдгийг уриалах зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан.
Ботаникийн цэцэрлэгт тарьсаны учир нь эдгээр моднуудыг суулгасны дараа цэцэрлэгийн хамт олон усалгаа, арчилгааг нь хариуцна. Мөн нийслэлийн иргэд
чөлөөт цагаараа амарч зугаалах боломжтой томоохон хэмжээний ногоон байгууламжийг бий болгоход хувь нэмрээ оруулж байна.
Өнөөдөр манай нийслэлийн агаарын бохирдол ихэссэнтэй холбоотойгоор иргэдийн дунд мод тарих ажил нэлээдгүй явагдах боловч тэдний зарим хувь нь зөвхөн өөрсдийгөө суртачилах зорилготой явагдаж байгаа нь харамсалтай байна.
Мод тарихыг зөвхөн хэдэн суулгац худалдан авч тэдгээрийг бэлэн нүхэнд суулган, шороогоор булах төдийгөөр ойлгож болохгүй. Модыг тарихдаа шинжлэх ухаанаар судлаж, батласан стандартын дагуу тарих нь чухал юм. Мод тарихаасаа өмнө тухайн тарих гэж буй газраа үзэх хэрэгтэй. Хэрэв тухайн газрын хөрс нь чулуу, хайрга ихтэй эсвэл үржил шимт давхарга нимгэн тохиолдолд зөвшөөрөлтэй хар шороо, элсний карьеруудаас шороо авчирна. Хэрэв дан хар шороогоор тарьвал тухайн модны үндсэнд хүчилтөрөгч дутах, ялзрах учраас хар шороондоо 1:3 гэсэн харьцаагаар элстэй холино.
Холимогоо бэлтгэснийхээ дараа 70 сантиметрийн диаметртэй, 50 сантиметрийн гүнтэй нүх ухна. Мод тарихад хүн хүчнээс гадна жоотуу, хүрз, лоом, шороо зөөх тэрэг гэх мэт
хөдөлмөрийн багаж хэрэгсэл маш чухал юм. Ботаникийн цэцэрлэг нь бидний мод тарих үйл ажиллагаанд хэрэгцээтэй багаж хэрэгслээр хангасан.
Модны тогооны шороог эргүүлэн тарилтанд хэрэглэж болох өнгөн хөрсний хар шороо, ашиглах боломжгүй чулуу, хайрга болон үржил шимгүй шороо гэсэн 3 янзаар ялгана.
Үржил шимгүй нүхний доод хэсгийн шороогоор тогоогоо манана. Харин үржил шим бүхий өнгөн хөрсний хар шороог карьераас авчирсан хар шороотойгоо хольж тарилтанд хэрэглэнэ.
Мод ургах эсэх нь усалгаанаас ихээхэн хамаардаг. Ялангуяа хавар, намрын цэнэг усалгаа маш чухал юм.
Нэг модыг нэг удаа услахад тогооныхоо хэмжээнээс хамаарч 30-80 литр ус шаардлагатай. Ботаникийн цэцэрлэг нь хашаанд дотроо хэд хэдэн гүний худагтай.
Бидний мод тарих үйл ажиллагаа нь ботаникийн цэцэрлэгийн мэргэжилтнүүд туслалцаатайгаар явагдсан. Моднуудаа ботаникийн цэцэрлэгийн төлөвлөлтөнд уялдуулан тарьсан. Зураг дээр цэцэрлэгийн төлөвлөлтийн мэргэжилтэн Ариунбаяр нүх ухах газрыг тэмдэглэж байна.
Ботаникийн цэцэрлэгийн мэргэжилтэн хэрхэн мод тарих талаар оюутнуудад зөвлөгөө өгч байна.
Мод тарих үйл ажиллагаа нь оюутнуудад хэрхэн зөв мод тарих талын мэдлэгийг өгч байгаагаас гадна анги хамт олонд эвсэг, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой.

Мод тарих үйл ажиллагаанд Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Мал Эмнэлгийн салбар сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Биологи, Биотехнологийн сургуулийн оюутнууд, сайн дураар мод тарьдаг "Миний клуб"-ийн залуучууд нийлсэн 80 гаруй оюутан залуучууд оролцсон.
Энэхүү мод тарих үйл ажиллагааг дэмжиж ажилласан Зориг сан, үйл ажиллагааг явуулахад ивээн тэтгэсэн GP batteries брэнд, мод тарих үйл ажиллагааг цэцэрлэг дотроо зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, цаашдын усалгаа, арчилгааг хангаж буй Шинжлэх Ухааны Академийн харъяа Ботаникийн хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэгийн хамт олонд "Battery-3R" төслийн зүгээс тус тус талархал илэрхийлье.
Байгаль орчноо хамгаалахын төлөө нэгдмэл нэг зорилтын дор нэгдэцгээе залуусаа !
"Battery-3R" төсөл
Өнгөрсөн бүтэн сайн буюу 5-р сарын 8-нд манай "Battery-3R" төсөл, Зориг сангийн Байгаль Орчны Манлайлагч хөтөлбөр,GP batteries брэнд, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, сайн дураар мод тарьдаг "миний клуб"-ийн оюутан, залуучууд хамтран Ботаникийн цэцэрлэгт мод тарилаа. Энэ мод тарих үйл ажиллагааг "Battery-3R" төсөл, Зориг сан, GP batteries брэнд хамтран жил бүр уламжлал болгон
зохион байгуулж, улмаар батерейн зөв сонголт, хэрэглээ, хаяж устгах хөтөлбөрт зориулсан нэрэмжит төгөл байгуулахаар зорин ажиллаж байна.
Мод тарих нь дэлхийн дулаарал, цөлжилт, агаар,
хөрс, усны бохирдол, шар шороон шуурга зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг сааруулах, бүр цаашилбар зогсоохын төлөө хүн бүр хийж чадах, хамгийн үр өгөөжтэй, хямд арга юм. Өөрөөр хэлбэл зургаан настай балчираас, наян настай буурай хүртэл мод тарих аргыг нь зөв сурчихвал мод тарих бүрэн боломжтой. Өнөөдөр нийслэл Улаанбаатарын мод тарьж буй ихэнх иргэд маань агаарын бохирдолд санаа зовнин тарьдаг. Мөн бидний дунд байдаг нэг буруу ойлголт бол модны үнэ өртөгийн асуудал юм. Хүмүүс ихэвчлэн модны үнэ өртөгийг модыг хөрөөдөөд банз, палк, түлээ болгон зарах байдлаар ойлгодог. Гэтэл тухайн мод нь байгаль дээрээ байснаар агаарт хүчилтөрөгчийг ялгаруулах, нүүрсхүчлийн хийг шингээх, салхины хурдыг бууруулах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюултай хог хаягдал, хүнд металлын хорыг саармагжуулах, ан амьтдын амьдрах орчин болох, хүмүүс амарч зугаалах, стресс тайлах, мөнх цэвдгийг хамгаалах зэрэг маш олон шууд болон шууд бус өртөгтэй байдаг.Батерейн зөв сонголт, хэрэглээ, зөв хаяж устгах, дахин боловсруулалтын талаар иргэдэд зөв мэдээлэл олгох зорилготой төсөл яагаад мод тарих үйл ажиллагааг зохион байгуулж байна вэ хэмээн зарим хүмүүс бодож болно. Гэтэл батерей гэдэг зүйл нь хэдийгээр бидний амьдралын нэг чухал цахилгаан хэрэгсэл боловч тэдгээрийг байгаль дээр ил задгай хаяснаар байгаль орчны бохирдол үүснэ. Ялангуяа хөрс, ус бохирдуулна.
Гэтэл монголчууд батерей гэдэг зүйлийг ашиглаж эхлэснээсээ хойш өдийг хүртэл хэрэглэж дууссан батерейгаа байгаль дээр эсвэл ахуйн хог хаягдалтайгаа шууд хаясаар ирсэн. Тиймээс мод тарих үйл ажиллагааг зохион байгуулж буй төсөл, сан, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран модыг зөвхөн агаарын бохирдлыг бууруулахын тулд тарихаас гадна хөрсний бохирдлыг саармагжуулах, цаашилбар хоргүйжүүлэх зорилгоор тарьдаг гэдгийг уриалах зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан.Ботаникийн цэцэрлэгт тарьсаны учир нь эдгээр моднуудыг суулгасны дараа цэцэрлэгийн хамт олон усалгаа, арчилгааг нь хариуцна. Мөн нийслэлийн иргэд
чөлөөт цагаараа амарч зугаалах боломжтой томоохон хэмжээний ногоон байгууламжийг бий болгоход хувь нэмрээ оруулж байна.Өнөөдөр манай нийслэлийн агаарын бохирдол ихэссэнтэй холбоотойгоор иргэдийн дунд мод тарих ажил нэлээдгүй явагдах боловч тэдний зарим хувь нь зөвхөн өөрсдийгөө суртачилах зорилготой явагдаж байгаа нь харамсалтай байна.
Мод тарихыг зөвхөн хэдэн суулгац худалдан авч тэдгээрийг бэлэн нүхэнд суулган, шороогоор булах төдийгөөр ойлгож болохгүй. Модыг тарихдаа шинжлэх ухаанаар судлаж, батласан стандартын дагуу тарих нь чухал юм. Мод тарихаасаа өмнө тухайн тарих гэж буй газраа үзэх хэрэгтэй. Хэрэв тухайн газрын хөрс нь чулуу, хайрга ихтэй эсвэл үржил шимт давхарга нимгэн тохиолдолд зөвшөөрөлтэй хар шороо, элсний карьеруудаас шороо авчирна. Хэрэв дан хар шороогоор тарьвал тухайн модны үндсэнд хүчилтөрөгч дутах, ялзрах учраас хар шороондоо 1:3 гэсэн харьцаагаар элстэй холино.
Холимогоо бэлтгэснийхээ дараа 70 сантиметрийн диаметртэй, 50 сантиметрийн гүнтэй нүх ухна. Мод тарихад хүн хүчнээс гадна жоотуу, хүрз, лоом, шороо зөөх тэрэг гэх мэт
хөдөлмөрийн багаж хэрэгсэл маш чухал юм. Ботаникийн цэцэрлэг нь бидний мод тарих үйл ажиллагаанд хэрэгцээтэй багаж хэрэгслээр хангасан.Модны тогооны шороог эргүүлэн тарилтанд хэрэглэж болох өнгөн хөрсний хар шороо, ашиглах боломжгүй чулуу, хайрга болон үржил шимгүй шороо гэсэн 3 янзаар ялгана.
Үржил шимгүй нүхний доод хэсгийн шороогоор тогоогоо манана. Харин үржил шим бүхий өнгөн хөрсний хар шороог карьераас авчирсан хар шороотойгоо хольж тарилтанд хэрэглэнэ.Мод ургах эсэх нь усалгаанаас ихээхэн хамаардаг. Ялангуяа хавар, намрын цэнэг усалгаа маш чухал юм.
Нэг модыг нэг удаа услахад тогооныхоо хэмжээнээс хамаарч 30-80 литр ус шаардлагатай. Ботаникийн цэцэрлэг нь хашаанд дотроо хэд хэдэн гүний худагтай.
Бидний мод тарих үйл ажиллагаа нь ботаникийн цэцэрлэгийн мэргэжилтнүүд туслалцаатайгаар явагдсан. Моднуудаа ботаникийн цэцэрлэгийн төлөвлөлтөнд уялдуулан тарьсан. Зураг дээр цэцэрлэгийн төлөвлөлтийн мэргэжилтэн Ариунбаяр нүх ухах газрыг тэмдэглэж байна.Ботаникийн цэцэрлэгийн мэргэжилтэн хэрхэн мод тарих талаар оюутнуудад зөвлөгөө өгч байна.

Мод тарих үйл ажиллагаа нь оюутнуудад хэрхэн зөв мод тарих талын мэдлэгийг өгч байгаагаас гадна анги хамт олонд эвсэг, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой.

Мод тарих үйл ажиллагаанд Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Мал Эмнэлгийн салбар сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Биологи, Биотехнологийн сургуулийн оюутнууд, сайн дураар мод тарьдаг "Миний клуб"-ийн залуучууд нийлсэн 80 гаруй оюутан залуучууд оролцсон.
Энэхүү мод тарих үйл ажиллагааг дэмжиж ажилласан Зориг сан, үйл ажиллагааг явуулахад ивээн тэтгэсэн GP batteries брэнд, мод тарих үйл ажиллагааг цэцэрлэг дотроо зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, цаашдын усалгаа, арчилгааг хангаж буй Шинжлэх Ухааны Академийн харъяа Ботаникийн хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэгийн хамт олонд "Battery-3R" төслийн зүгээс тус тус талархал илэрхийлье.
Байгаль орчноо хамгаалахын төлөө нэгдмэл нэг зорилтын дор нэгдэцгээе залуусаа !"Battery-3R" төсөл
Sunday, May 8, 2011
Батерейн хөгжлийн түүх
Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Манай "Battery-3R" төслөөс энэ удаад батерейн хөгжлийн түүхээс сонирхуулахаар шийдлээ.

1600 - William Gilbert - Электрохимийн судалгааг эхлүүлсэн.
1761 - Luigi Gilbert - Амьтны биоцахилгааны нээлтийг хийсэн.

1800 - Alessandro Volta - Цайр, зэс оролцуулан анхны батерейг зохион бүтээсэн.

1802 -William Cruickshank - Олноор үйлдвэрлэх боломжтой анхны батерейг бүтээсэн.
1820 - Andre-Marie Ampire - Соронзон орны тусламжтайгаар цахилгаан үүсгэсэн.
1833 - Michael Faraday - Фарадейн хуулийг нээсэн.
1836 - John F.Daniell - Даниелийн батерейг зохион бүтээсэн.
1839 - William Robert Grove - Н2/02 батерейг бүтээсэн.
1859 - Gaston Plante - Хар тугалгын хүчлийн батерейг зохион бүтээсэн.
1868 - Georges Leclanchi - Нүүрстөрөгч, цайрын батерейг зохиосон.
1899 - Thomas A.Edison - Никель Кадмийн батерейг бүтээсэн.
1947 - George Neumann - Никель Кадмийн батерейг амжилттай битүүмжилсэн.
1949 - Lew Urry - Шүлт-манганы батерейг бүтээсэн.
1970 - Group Effort - Хар тугалгын батерейг сайжруулсан.
1990 - Group Effort - Никель металл устөрөгчийн батерейг зохиосон.
1991 - Sony corporation - Литиум ионы батерейг худалдаанд гаргасан.
1994 - Bellcore (USA) - Литиум ионы полимери бүхий батерейг худалдаанд гаргасан.
1996 - Moli Energy - Манганы катодтой литиум ионы батерейг бүтээсэн.
1996 - University of Texas - Литиум фосфатын батерейг гаргаж авсан.
2002 - University of Montreal - Литиум-фосфатын батерейг нанотехнологийн тусламжтайгаар сайжруулж, худалдаанд гаргасан.